Орчин үеийн залуусын ажлыг хөнгөвчлөх “Чимэгэ” технологийг программ хангамжийн багийг удирдагч С. Бадрал тэргүүтэй залуучууд бүтээжээ.
Чимэгэ бичээч, Чимэгэ уншигч, Чимэгэ гар гурван бүтээгдэхүүнийг албан ёсоор хэрэглээнд оржээ.
- Хиймэл оюун, хүний хэлний боловсруулалтын сүүлийн үеийн ололтыг шингээсэн монгол яриаг бичвэр, бичвэрийг яриа болгон хувиргах цогц системтэй хамгийн анхны технологи
- Цахим хуудас болон гар утасны апп хоёр хэлбэрээр хослуулан хэрэглэх боломжтой.
- Нэг цагийн бичлэгийг сонсоод шивэхэд дунджаар 3-8 цаг зарцуулдаг бол Чимэгэ бичээч таны цагийг 75-120 дахин хэмнэж, 4 минут бичвэр болгож өгнө.
- “Чимэгэ бичээч” нь 97 хувь зөв таних ба бичвэрээ засварлах боломжтой тул таны цагийг хэмнэж, зардлыг бууруулж, хөдөлмөрийг хөнгөвчилж, бүтээмжийг өсгөнө.
- “Чимэгэ уншигч”-ид хүссэн мэдээллээ хүссэн цагтаа, хүссэн газраа оруулж, хүнээс ялгагдахгүй дуу хоолойгоор унших болно.
- Шууд бичвэр болгон хөрвүүлж давхар англи хэлээр орчуулах боломжтой.
- Төрийн алба, хуулийн салбарт аливаа протоколыг автоматаар буулгаж, эмийн жор бичих, боловсролын салбарт багшийн хөдөлмөрийг хөнгөвчлөх, сургалтын хэрэглэгдэхүүнийг цахимжуулах, сэтгүүл зүйд ярилцлагыг хурдан хөрвүүлэх, илтгэл тайлан бэлдэх, зарлах системийг автоматжуулах, видео, аннимэйшн, под каст, сонсдог ном уншуулах гэх мэт хүний ярьж хэлэлцэж, бичиж шивдэг бүх салбарт таны дотны туслагч болно.
- Олон хэлний орчуулгын цахим толь бичиг болох “Болор толь”, дуу яриагаар удирддаг Цахим хуудас, медиа мониторингийн Кудос систем, хайх үгээ хэлэхэд монгол бичгээр хэрхэн бичдэгийг нь үзүүлдэг Тунгаамал толь зэрэг 9 бүтээгдэхүүнийг нэг дор багтаажээ.