Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Вива сити” хотхоны М/8 дугаар байрны 8 дугаар орцны 3 дугаар давхарт ахуйн хэрэглээний газ дэлбэрчээ.
Ослын тухай дуудлагыг 10.01-ний өдрийн 02:46 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 5.5 км замыг туулан 02:57 цагт очиж, дэлбэрэлтийн улмаас тус байрны иргэн Б-ийн хаалга эвдэрч онгойхгүй байсныг онгойлгож, иргэн С-ийн 4х5 метрийн хэмжээтэй өрөөнд 220 граммын багтаамжтай ахуйн хэрэглээний газ дэлбэрч иргэн Д /24 настай, эрэгтэй/, С /24 настай, эрэгтэй/ нарын гарын хэсэг түлэгдсэн байсныг нийслэлийн ЯТТТ-д шилжүүлэн өгсөн байна.