Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2014 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ хэлэлцүүлгээр манай улсын боловсролын системийн алдаатай тогтолцоог нилээдгүй шүүмжиллээ.
МСҮТ суралцагчдад олгодог 45 мянган төгрөгийн тэтгэлгийг 70 мянга болгон нэмэгдүүлсэн байна
Олон улсын практикт төгсөгчид нь ажлын байртай болсон үзүүлэлтээр их, дээд сургуулийн рейтингийг тогтоодог бөгөөд өндөр хөгжилтэй оронд ерөнхий боловсрол эзэмшсэн хүүхдүүдийн 70-80 хувь нь мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамрагддаг ажээ. Гэтэл манайд 70-80 хувь нь их, дээд сургуульд суралцдаг урвуу жишиг байдаг бөгөөд чанаргүй боловсрол, ажлийн байр, чадварлаг болон хүчин гэдэг дутмаг байна гэдэг асуудал ахин сөхөгдсөн юм. Иймд засгийн газраас залуусыг мэргэжилтэй болж амьдарлын чиг баримжаагаа зөв олоход нь туслах зорилгоор Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдад олгодог 45 мянган төгрөгийн тэтгэлгийг 70 мянга болгон нэмэгдүүлсэн байна.
Мөн гишүүд сургуулиудад шаардлага тавих саналыг дэмжин, төгсөгчдийн 50 хувь нь ажлын байраар хангагдсан байх гэсэн үзүүлэлтийг эргэн хэлэлцэхээр тогтжээ.