Парисын загварын долоо хоног эхэллээ.
Есдүгээр сарын 29-ний өдрөөс эхэлсэн загварын шоу аравдугаар сарын 6-ныг хүртэл үргэлжлэх юм.
Монголд төдийгүй дэлхийд загварын карьер нь өндөрт яваа загвар өмсөгч Ж.Энэрэл “Paris Fashion week 2020” оролцжээ.
Загвар өмсөгч Ж.Энэрэл нь Нью-Йорк, Милан, Лондон зэрэг дэлхийд алдартай загварын шоунд амжилттай оролцож байсан удаатай.
Тэрбээр энэ удаа Дэлхийн томоохон брэндүүдийн тоонд зүй ёсоор багтдаг “Hermes” брэндийн шинэ коллекцийг танилцуулан, Парисын загварын тайзнаа алхжээ.
Энэрэлийн тухай сонирхолтой баримтууд
1.Загвар өмсөгч Ж.Энэрэл 25 настай. 181 см өндөртэй.
2. Тэр загварын гараагаа “Торго” модел агентлагаас эхлүүлж байв. Үүний дараа “Монгол модел” агентлагт орсон. Загвар ертөнцөд хөл тавиад 8 жил болж байгаа аж.
3. Ч.Саруулсан гэдэг нэг настай хүүтэй.
Ж.Энэрэл энэ жил Милан, Парисын загварын долоо хоногт оролцож, “Kristina Ti” болон “Luis Buchinho”, “Talbot Runhof” брэндүүдийн загваруудыг амилуулсан байна.