7 хоногийн дотор 3-4 кг турж чадсан

та бүхэндээ алимны дэглэм баримтлаад богино хугацаанд, их хэмжээний жин хаях аргыг дуулгах гэж байна. 

Хаах

Эхний өдөр – Алим (1-2 кг хасна)

  • Өглөө: 3 ширхэг алимыг үрж, нимбэгний шүүсээр амтлаад, бага зэрэг самар нэмж идээрэй. 
  • Өдөр: 150 гр алим, 20 гр яншуй, 30 гр ногоон сонгино, 1 ширхэг чанасан өндгийг хэрчиж бэлтгээд салат хийж, иднэ.  
  • Орой: 5 алим

Хоёр дахь өдөр – Алим болон будаа (1.5 кг хасна)

  • Өглөө: 100 гр агшаасан будаа, 3 ширхэг алимтай идэх хэрэгтэй. 
  • Өдөр: Алимаа угааж, хэрчээд буцалсан усанд хийж байлгаарай. Дээр нь нимбэгний шүүс хийж, амт оруулна. Дараа нь будаагаа агшааж, бэлтгээд алимны компоттойгоо хамт идээрэй. 
  • Орой: 100 гр агшаасан будаа иднэ. Гэхдээ будаа нь ямар ч давсгүй байх ёстой. 

Гурав дахь өдөр – Алим болон бяслаг (2 кг хасна)

  • Өглөө: Тал аяга үрсэн “Пармезан” бяслагийг, 2 ширхэг алимтай иднэ. 
  • Өдөр: Алимаа урт нарийхан хэрчиж, буцалсан усанд хийгээд, нимбэгний шүүсээр амтална. Үүн дээрээ 2 халбага зөгийн бал, самар нэмж хийгээрэй. 
  • Орой: 150 гр өөх тос багатай “Пармезан” бяслаг иднэ. 

Дөрөв дэх өдөр – Алим болон лууван (2 кг хасна)

  • Өглөө: 3 ширхэг том лууван, нэг ширхэг алимтай идээрэй.
  • Өдөр: Лууван, алимыг хэрчиж салат хийгээд, 2 халбага зөгийн балаар амтална. 
  • Орой: 4 ширхэг алимыг жигнэж, 1 халбага зөгийн балаар амталж идээрэй. 

Тав дахь өдөр – Лууван болон хүрэн манжин (2 кг хасна)

  • Өглөө: 1 ширхэг лууван, 1 ширхэг хүрэн манжинг жигнэж иднэ. 
  • Өдөр: 2 ширхэг өндөг болон хүрэн манжинг жигнэж, 1 аяга овъёостой идээрэй. 
  • Орой: Та өөрийн хүссэн хэмжээгээр лууван идэж болох юм. 

Зургаа болон Долоо дахь өдөр

Та дэглэмийн зургаа дахь өдрөө нэг дэх өдөр идсэн хоолоо, долоо дахь өдрөө хоёр дахь өдөр идсэн хоолоо идээрэй. 

Энэхүү дэглэмийг баримтлах хугацаандаа ус, ногоон цай ихээр ууж байгаарай. Харин жүүс, согтууруулах ундаа, элсэн чихэр, давснаас татгалзах хэрэгтэй. 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …