Ж.Энхбаяр, Н.Номтойбаяр нарын зэрлэг гахай агнасан гэх хэрэг сөхөгдөх нь

page_6        Төв аймгийн Мөнгөнморьт сумын Өндөр эрэг гэдэг газарт осолдсон “А-Jet” компанийн JU-5566 дугаартай МИ-8 нисдэг тэрэгний асуудлаар ИНЕГ, БОНХЯ, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хооронд үүссэн маргааныг Улсын мөрдөн байцаах газар шалгаж байна. Ингэхдээ дархан цаазат газарт зөвшөөрөлгүй онгоц нисгэсэн хэмээн гомдол гаргаад буй Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын ажилтнуудыг нэлээд чирэгдүүлж, бухимдуулж буй сурагтай.

        ИНЕГ-ын хувьд хариуцлага хүлээх нь нэгэнт тодорхой болсон, өмнө нь ч зөвшөөрөлгүй онгоц нисгэсэн гэх зөрчилтэй байгаа тул холбогдох албан тушаалтнууд сандарч байгааг ажилтнууд нь ярьцгааж байна. Учир нь тус нисдэг тэрэг ослын буулт хийсэн ч  хүний амь эрсдээгүй, онгоцонд явсан хүмүүсийн биед  гэмтэл учраагүй. Гэхдээ ноцтой зөрчил гаргасан уу гэвэл гаргасан. Тэр нь нислэг үйлдэх зөвшөөрлийг холбогдох газруудаас авалгүй Минжийн хангайн зүг хөөрсөнд оршиж буй юм. Хэргийг шалгах явцад өмнө нь мөн энэ чиглэлд  нисдэг тэрэг хөлөглөн зэрлэг гахай агнасан гэх асуудлаар дуулиан тариад байгаа УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Ж.Энхбаяр нарын асуудал ч мөн сөхөгдөх бололтой.

Б.Номин

Эх сурвалж: www.aravt.mn

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …