Монгол хүн 8 хоногийн зайтайгаар 8000 метрээс дээш хоёр оргилд амжилттай гарчээ /тайлбар+фото/

IMG_5040Хүний их эмч мэргэжилтэй   ч уулын спортоор хичээллэн хэн хүний хүршгүй амжилтанд очоод байгаа уулын  спортын ОУХМ Л.Баярсайханы талаарх  мэдээллийг түүний амжилтын хамтаар хүргэе. Л.Баярсайхан нь хэдхэн хоногийн өмнө  дэлхийн дээвэр болсон  Гимилайн нурууны 8000 метрээс дээшхи хоёр ноён оргилд 8 хоногийн зайтайгаар амжилттай авирч Монголын уулчдын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээгээд ирсэн байна. Өчигдөр түүний энэ амжилтын талаар RAMADA зочид буудалд хэвлэлийн бага хурал болж, энэ үеэр түүнтэй хамт оргилд гарсан Шерпа нартай шууд онлайнаар холбогдож асуулт асуух боломжтой байсан нь шинэлэг байлаа.

Монгол улсын уулын спортод гаргасан түүний  онцгой амжилтууд:
1. Анх удаа 8000 метрээс дээш өндөр 3 оргилд гарсан
2. Дэлхийн хамгийн өндөр 8848м Эверестийн оргилд гарсан
3. Дэлхийн 6 дахь өндөр 8201м өндөр Чо Оюу оргил дээр анх гарсан
4. 8000 метрээс дээш өндөртэй 2 оргилд дараалан нэг улиралд авирч гарсан, оргил хоорондын хугацаа 8 хоног нь дэлхийд ховор амжилтанд орно
5. Дэлхийн 14 дэхь өндөр 8012м Шишапангмад гарсан
6. Нэг жил 4 сарын хугацаанд 4000 метрээс дээш өндөртэй оргилуудад 11 удаа гарч 2012 оны шилдэг тамирчнаар сонгогдсон
7. Анх удаа Хималайн техникийн хүнд авиралттай 6812м Ама Даблам оргилд олон улсын уулчдын багийг ахлаж амжилттай гарсан
8. Анх удаа Альпийн техникийн хүнд авиралттай 4478м Маттерхорн оргилд гарсан
9. Анх удаа Хималайн 6160м Имжа Цэ оргилд авирч гарсан, давтан авирсан
10. Альпийн нурууны хамгийн өндөр 4810м Монт Бланк оргилд гарсан, оргилоос тандем шүхрээр нисэж буусан
11. 2006 онд уулын явган аялал, авиралтын Монгол Хайкин Клубыг үүсгэн байгуулж, бүтэн сайн өдөр болгон ууланд тогтмол аялж, олон зуун залуусыг удирдан манлайлж, уулын спортын хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна

IMG_5041 IMG_5042 IMG_5043Cho oyu 1 Cho oyu 2 Cho oyu 3 Cho Oyu Delhii deer 8000 deesh 14 uuland garsan uls oron Everest Everest 1 Everest Garsan uulnuud Haritsuulalt Shisha pagma Shisha Pagma 1 Shisha Pagma

 

Ugluu-logo17

 

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …