“Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуулга”-ын хариуг сонсоно

рӨнөөдөр 14.00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан  болно. Хуралдаанаар:

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандангаас Эрүүл мэндийн сайдад тавьсан “Хордлогын яаралтай үндэсний төвийн үйл ажиллагаа болон хор судлал, хордлогын мэдээллийн талаарх асуулга”-ын хариуг сонсох;

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандангаас Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад тавьсан “Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуулга”-ын хариуг сонсох;

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандангаас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан Цөмийн энергийн тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулиудын хэрэгжилтийн талаарх асуулга”-ын хариуг тус тус сонсох юм.

Мөн Төсвийн байнгын хороо Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийвэл өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх юм байна.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.06.22-06.26

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2026 ОНЫ 06 ДУГААР САРЫН 22-НООС 26-НЫ …