СУДАЛГАА: Хүчирхийлэлд өртсөн охидын 12 хувь нь төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн

Бүтэн долоон жилийн турш хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн өсвөр насны охин жирэмсэн болж, ургийн гажигтай хүүхэд төрүүлсэн гэх аймшигт хэргийг сонсоод дотор сэртхийх шиг болов. Яагаад ийм олон жил хэнд ч хэлэхгүй хүлцэв гэдэг асуулт хамгийн түрүүнд төрнө. Энэ төрлийн хүчирхийлэлд өртсөн охид, бүсгүйчүүд ихэвчлэн бэлгийн хийгээд бие махбод, сэтгэл санааны гүн дарамтан дор амьдардаг аж. “Хэрэв чи хэн нэгэнд хэлбэл та нарыг тэжээх хүнгүй болно. Би шоронд орвол тэндээс гараад хамгийн түрүүнд чамайг ална” гэж харгис хүчирхийлэгч сүрдүүлдэг учраас л хөөрхийлэлтэй охин амаа хамхиж, дотроо шаналж, бүтэн долоон жилийн амьдралаа хар дарсан зүүд мэт өнгөрүүлжээ. Энэ бол өсвөр насны охид, бүсгүйчүүд бэлгийн, бие махбодын болон үл хайхрах гэх мэт олон хүчирхийлэлд өртөж буйн хамгийн наад захын жишээ. 

2019 оны байдлаар охидын бэлгийн эрх чөлөөнд халдсан байдлыг харуулсан хүснэгт

Санал болгох мэдээ

Төрийн албаны шатлан дэвших зарчим “устаж”, “цүнх баригчид” төрийн албыг эзэллээ…

​Монгол Улсын ардчилсан тогтолцоо сүүлийн арав гаруй жилийн хугацаанд “Нам-Төр”-ийн нэгдэл буюу институционалчлагдсан “төр барих” …