С.Чулуун: Соёлын салбарыг дээрэмдсэн, дээрэлхсэн хэнтэй ч тэмцэнэ

Соёл урлагийн байгууллагынхантай хийсэн уулзалтын үеэр тэрбээр “Монголчуудын оюун санаа үнэт зүйл, монгол хүнийг тодорхойлох салбарыг та бид авч явна. Хамтдаа нэг хүн шиг хувийн сонирхол, жижиг эрх ашгаа гээж хүн болгон хичээж ажиллах чухал цаг үе юм. Соёлын яам бол соёл, урлагийн салбарын боол болон эзэн нь байх болно. Соёлын салбарыг дээрэмдсэн, дээрэлхсэн хэнтэй ч тэмцэнэ. Хамгийн хурдан босож ирэх салбар бол манай салбар.


Музей бол үнэтэй хөөрөг хадгалдаг агуулах биш монгол хүний үнэт зүйл, уламжлалаа танин мэдэх боловсролын үйлчилгээний газар юм. Тиймээс музейг хүүхдүүдэд үнэгүй болгосон юм. Номын сан хатавчинд байдаг биш хойморт залагддаг хүндэтгэлтэй газар байх ёстой. Соёл гэгээрлийн төв болгоно. Хөгжимт драмын театр бол дарга нарын даалгавраар нүүр царай нь болж явдаг бус өөрсдийн хүсэл мөрөөдөл, авьяас билгээрээ ажиллаж уран бүтээлээ туурвидаг байгууллага байх ёстой.


Соёлын яамнаас соёлын төв хүртэл үйл ажиллагааг тодорхой, үр дүнтэй хурдан хамтран ажилладаг байх ёстой. Хэний хүн гэдгээрээ биш хэний төлөө байгаа гэдгээрээ нэгдэх ёстой” гэж онцолжээ. 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …