Бодинбилдингийн 82 настай тамирчин эмэгтэйн нэг өдөр

1936 оны зургадугаар сарын 16-нд Балтиморын Мэрилэндэд төрсөн, өдгөө 82 настай Эрнестин Шепердтэй танилцуулах гэж байна. Тэрээр дасгал хөдөлгөөн хийж эхлэхдээ 56 настай байжээ.

Эрнестиний шинэ өглөө нь шөнийн 02:30 цагаас эхэлдэг.

Энэ хугацаанд тэрээр өдөр бүр хийдэг шашны зан үйл болон бясалгалаа эхэлж, дараа нь өндөр орц найрлагатай уургийн өглөөний цайгаа уугаад шогшиж гүйдэг.

Дараа нь 07:30 цагт Gym-дээ явж, тэндээ 11:30 цаг хүртэл фитнессийн багшийнхаа ажлыг хийнэ.

      17:30-19:00 цаг хүртэл Эрнестин бүх насны хүмүүст иога болон фитнессийн хичээл заахаар ажил руугаа явдаг.

  

        “Бодсон бүх зүйлсээ хийхэд амьдрал хэтэрхий богинохон. Тиймээс урам зоригтой, баяр хөөртэй бай. Бас хамгийн чухал нь хэзээ ч бүү бууж өг. Үүнийг санаж яваарай” гэж Эрнестин хэлж байна. 

Эх сурвалж:healthylivingidea.com

Санал болгох мэдээ

Казахстан Улс 2029 он гэхэд бүс нутгийн цахим зангилаа төв болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлалынхаа үеэр Астана …