Ногоон гэрлээр, гарцаар гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээсэн ноцтой осол гарчээ

Өнөөдөр буюу аравдугаар сарын 14-ний өдөр 11:00 цагийн орчимд УИД-ийн урд талын гэрлэн дохиогоор зохицуулагддаг явган хүний гарц дээр ноцтой зам тээврийн осол гарчээ. Нэгдүгээр эгнээнд явж байсан жолооч ногоон гэрлээр гарч байсан явган зорчигчийг мөргөж, ноцтой гэмтээжээ.

Замын хөдөлгөөний дүрмийн:

16.3-т Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ гэж заасан байдаг.

Гэтэл нэгдүгээр эгнээнд явж байсан жолооч хоёрдугаар эгнээнд явж байсан автомашинаар халхлагдсан явган зорчигчийг мөргөж, явган хүний гарц дээр гэмтээжээ.

Жолооч болон явган зорчигч нарыг замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг Тээврийн Цагдаагийн албанаас анхааруулж байна.

https://www.facebook.com/watch/?ref=external&v=342357393854939

Санал болгох мэдээ

БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатар байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн нэр бүхий   7 компанид давуу байдал олгосон уу?

Б.Батбаатарыг БОУАӨ-ийн сайдаар очсоноос хойш энэ яам иргэд, ААН-д хүргэдэг төрийн үйлчилгээ удааширч, зогсонги байдалд …