Монголчууд жил бүрийн долдугаар сард үндэсний хувцсаараа гоёдог “Дээлтэй Монгол” наадмыг зохион байгуулдаг уламжлалтай. Дээлтэй монгол наадмыг одоогоос долоон жилийн өмнө анх зохион байгуулж байх үед 100 гаруй монгол дээлтэн энэхүү наадамд оролцож байсан бол 2013 оны 7 дугаар сарын 20-нд болсон үндэсний хувцасны энэ наадамд 10 мянга гаруй монгол дээлтэн оролцсон юм. Энэхүү наадам Монгол үндэсний дээлээр гоёсон олон мянган Монголчуудын баярын жагсаалаар эхэлдэг юм. Харин энэхүү “Дээлтэй Монгол” наадмийн тухай гадаадын “CHANADAILY” сайтад Монголчуудын үндэсний хувцасны фестиваль гэсэн гарчигтай фото мэдээ тайлбартайгаа гарчээ. Ийнхүү үндэсний хувцас маань Монголчуудыг дэлхийд сурталчилж байна.