Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас шинэ төрлийн коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит (2020.10.16) мэдээллээ хийлээ.
Сүүлийн хоёр хоногт ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 879 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 320 болж, үүнээс 311 буюу 97 хувь нь эдгэрээд байна.
Эдгэрсэн хүмүүсийн 10 нь сувилалд, дөрөв нь гэрийн ажиглалтад, үлдсэн 297 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д есөн хүн эмчлүүлж буй ажээ. Тэдний долоо нь хөнгөн, хоёрынх нь биеийн байдал хүндэвтэр байгааг мэдээллээ.