Д. Хүрэлхүү: Аав болгон үр хүүхдэдээ хэзээ нэгэн цагт төлөх сэтгэлийн болон цаг хугацааны төлөөсгүй байгаасай гэдэг үүднээс киногоо хийсэн

“Хүүк фильм”, “F studio”-ийн хамтын бүтээл “Төлөөс” Монголын уран сайхны кино энэ сарын 17-ний өдөр “Өргөө Лазер синема”-д нээлтээ хийлээ.

Уг киноны зохиолыг МУСТА, жүжигчин Ө.Мөнх-эрдэнэ бичиж, найруулсан бол продюсероор “Хүүк фильм”-ийн захирал, МУГЖ Д. Хүрэлхүү ажилласан байна.

“Төлөөс” киноны гол дүрд МУСТА О.Гэрэлсүх, “Х-Түц” продакшны жүжигчин Т.Бархүү, залуу жүжигчин Ц.Номин нар тоглосон бол туслах дүрд жүжигчин Б.Уянга, Г.Золзаяа, Э.Батхүү, Д.Энхбаяр, Г.Жанчив, А.Алтантөр, Д.Дэлгэрсайхан, А.Билэгт-Од нарын уран бүтээлчид тогложээ.


Нээлтийн үеэр МУГЖ Д. Хүрэлхүү “Аав болгон үр хүүхдэдээ хэзээ нэгэн цагт төлөх сэтгэлийн болон цаг хугацааны төлөөсгүй байгаасай гэдэг үүднээс киногоо хийсэн. Хүчирхэг багийнхаа залууст чин сэтгэлээсээ баярлалаа” гэлээ.

Кино дууссаны дараа “Төлөөс” уран сайхны киноны нээлтэд уригдсан МУСТА З. Онон “Хүний сэтгэл зүрхийг хөндөж чадсан,маш гоё уран бүтээл болсон байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.


Г.Нараа

Санал болгох мэдээ

Монгол Улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ

Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамны дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Итали Улсад зохион байгуулагдаж буй дүрслэх …