ГССҮТ эмч, ажилчидын фитнесс төв

ГССҮТөвийн 60 жилийн ойн босгон дээр эмч, эмнэлгийн ажилчиддаа зориулж чийрэгжүүлэх танхим буюу фитнесс төвийг нээлээ.

Уг фитнесс төвд эмч, эмнэлгийн ажилчид чөлөөт цагаараа спиннинг дугуй, боксоор хичээллэхээс гадна, биеийн хүчний дасгалуудыг хийх бүрэн боломжтойгоор тохижуулсан бөгөөд Ковид-19 цар тахлын үед эрүүл хөдөлгөөн хийж дархлаагаа дэмжих таатай боломж бүрдүүлжээ.

Тус төвийг байгуулахад дэмжиж хамтран ажилласан ГССҮТөвийн Үйлдвэрчний Эвлэлийн Хороо болон  Denk Pharmа, “Соргог баян далай” ХХК, “Орто Спайн” ХХК зэрэг компаниудад баярлаж талархсанаа илэрхийлсэн байна.

Идэвхитэй дасгал хөдөлгөөн хийж дархлаагаа дэмжицгээе хэмээн ГССҮТ-ийн хамт олон уриалж байна

Санал болгох мэдээ

Казахстан Улс 2029 он гэхэд бүс нутгийн цахим зангилаа төв болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлалынхаа үеэр Астана …