11 сарын 04–09-ний хооронд Бразил улсын Рио де Жанейро хотод болж буй дэлхийн JCI байгууллагын чуулга хуралдаан үргэлжилсээр байгаа билээ. Тэгвэл тус хуралдаанаар JCI Монгол байгууллагын 2012 оны Үндэсний ерөнхийлөгч, JCI байгууллагын 2013 оны Санхүүч Ш.Алтанбагана Дэлхийн 117 орны залуучуудтай өрсөлдөж Дэлхийн JCI залуучуудын байгууллагын дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.
