МИАТ-ын экс удирдлагуудын шүүх хурал хойшиллоо

ми“Дайны эрсдлийн сан” нэрээр хуурамч данс бий болгож, их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй  МИАТ-ийн экс удирдлагуудад холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хурал өнөөдөр Улсын дээд шүүхэд болох байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлов.

Учир нь шүүгдэгчдийн өмгөөлөгчид өнөөдөр 12 цагаас өмгөөлөгчдийн хуралдаанд оролцох гэж байгаа тул хойшлуулах хүсэлт гаргасан байна. Тиймээс өмгөөлөгч нарын хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэж хойшлуулсан байна.

МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт, Б.Бат-Эрдэнэ, Ц.Орхон, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, Ч.Хоролсүрэнгийн дүү, “Монголиан эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтох, 1997-2007 онд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нарт хоёр шатны шүүхээс тус бүр 10-аас дээш жилийн хорих ял оноогоод байгаа билээ.

index

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …