“Экспорт, Ерөөл” архийг хуурамчаар үйлдвэрлэж байжээ

downloadСонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд архи хуурамчаар үйлдвэрлэж байсан иргэнийг таслан зогсоожээ. Тодруулбал, тус хорооны  оршин суугч Д гэгч 50 орчим настай иргэн согтууруулах ундааг гэрийн нөхцөлд  хувиараа үйлдвэрлэж байсныг цагдаагийн албаныхан илрүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс иргэн  Д–ийн үйлдвэрлэсэн байсан 39 шил “Экспорт“ архи, 38 шил “Ерөөл” архи  болон 3 литр спиртийг  хураан авсан байна. Мөн хаагуур энэхүү  хурамч архи борлуулдаг байсныг тодруулхаар шалгаж байгаа юм байна. Хэргийг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийнхэн үргэлжлүүлэн шалгасаар байна.
index

Санал болгох мэдээ

Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “Сэлбэ хорин …