Сонгууль, дахиад л сонгууль

Нийслэлийн МАН-ын хорооны V хуралдаан Төрийн ордонд эхэллээ. Хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон НИТХ-ын даргад нэр дэвшигчээ Нийслэлийн МАН намынхаа үндсэн дүрмийн хүрээнд тодруулна. Нийслэлийн МАН-ын хороо УИХ-ын гишүүн, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарыг хотын даргад, Ж.Батбаясгаланг НИТХ-ын даргад 100 хувийн саналаар дэмжсэн байна. Хурлын явцад өөр нэр дэвшигчийн нэр гараагүй байна.   

Нийслэлийн МАН-ын хорооны V хуралдааны дараа нийслэлийн МАН хуралдаан Тусгаар тогтнолын ордонд, үүний дараа МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан Төрийн ордонд болно.

Д.Сумъяабазар одоо УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. Хэрэв түүнийг хотын даргаар томилбол тэрээр УИХ-ын гишүүний үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх ёстой юм. Учир нь УИХ-ын гишүүн давхар ажил хийхийг хориглодог. Ингэснээр Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын нөхөн сонгууль болно. 

Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нийслэлд багаа ахлан орсон. МАН дүүргийн ИТХ-ын 291 суудлаас

  • МАН 201
  • АН 75
  • ХҮН 10
  • МАХН 1
  • Ногоон нам 1
  • Бие даагч 2 суудал тус тус авсан юм.

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …