Сансар огторгуй дахь тайлагдашгүй нууцаас

galaxy-middle

Орчлон ертөнцийн vй тvмэн гайхамшгийг хvн төрөлхтөн нээн илрvvлсээр байгаа хэдий ч хvний тайлж мэдээгvй маш олон нууцууд сансар огторгуйн зах хязгааргvй уудамд хадгалагдсаар байгаа билээ. Дэлхий хэмээх гариг дээр оршин амьдардаг амьд биетvvд, амьтдаас хамгийн ухаантай нь болох хvн гэгч сониуч, танин мэдэх хязгааргvй хvсэлтэй амьтны анхаарал, сонирхлыг хэмжээгvй ихээр татаж, мөн зvйргvй ихээр айлган тvгшээж байгаа сансар хэмээгч сав ертөнцийн орон зайд нуугдан байгаа олон нууцлаг, хачирхалтай зvйлсээс хамгийн хачин жигтэйд тооцогдож байгаа зvйлсийн талаар товч хүргэе.
1. Vacuum Energy: Квантын физикчид матери огтхон ч байхгvй хоосон сансар нь хагас атомын хэсгvvдээр дvvрэн байдаг ба тэдгээр нь тогтмол бий болж бас устаж байдаг гэж хэлдэг. Энэхvv сансрын vлэмж бичил хэсгvvд нь огторгуйн хоосон зайд vй олноороо оршиж, таталцлын эсрэг энерги ялгаруулан, сансар огторгуйг хөдлөхөд хvргэдэг байна.2. Quasars: Нvдээр харж болох орчлон ертөнцийн захаас бидэн рvv ирж байгаа тод гэрлийн туяа болох энэ зvйл нь эрдэмтдэд манай гаригийн нялх балчир vеийг санагдуулдаг гэнэ. Quasar нь орчлон ертєнц дэх хамгийн хурц тод обьектvvд бөгөөд хэдэн зуун галактикыг нэгтгэснээс ч илvv их энергийг гаргадаг. 1980-аад оны эх хvртэл маргаантай асуудал байсан Quasar-ын талаар өнөөдөр эрдэмтэд нэгдмэл байр сууринд хvрсэн ба энэ бол асар том галактикын төвд орших нvсэр том хар нvхэн дэх нягт бvс нутаг юм.
3. Neutrinos: Нейтрино бол цахилгааны завсрын цэнэг, бараг массгvй, жижиг хэсэг. Энэ нь олон милийн зайг туулах чадвартай ба таныг энэхvv нийтлэлийг уншин сууж байхад тань ч гэсэн таны биеэр дамжин єнгєрч байгаа. Эдгээр “хий vзэгдэл” хэсгvvд нь vхэж буй оддын хэт шинэ одны дэлбэрэлт гэх мэт галын дєлний дотоодод vvсдэг. Нарнаас vvссэн олонх нейтринонууд дэлхийгээр дамжин єнгєрдєг бєгєєд нарнаас шууд перпиндикуляр чиглэлд байгаа дэлхийн нэг сантиметр талбай бvрээр нэг секунд тутамд 65 тэрбум нейтрино дамжин єнгєрдєг байна.
4. Galactic Cannibalism: Дэлхий дээр амьдрал хэрхэн өрнөдгийн адилаар галактикууд цаг хугацааны явцад бие биесээ “иддэг”. Сvvн замын хєрш Andromeda одоогоор өөрийн нэгэн дагуулыг ‘зооглож’ байгаа. өөрөөр хэлбэл хэдэн арван тэрбум оддын бөөгнөрлөөс бvрдсэн сансрын агуу том систем болох галактикууд өөр хоорондоо харшилдан шvргэлцэж, нэг нь нөгөөдөө шингэн уусдаг гэсэн vг.  Ийм vзэгдэл болох хvртэл 3 тэрбум жилийн зай байгаа юм.

5. Gravity Waves: Gravity wave гэдэг нь Albert Einstein-ий ерөнхий харьцангуйн онолоор таамаглагдсан орон зай, цаг хугацаан дахь гажуудал юм. Татах хvчний долгион нь гэрлийн хурдаар тархдаг, гэхдээ эрдэмтэд хар нvх нэгдэх гэх мэт сансар огторгуйн асар том vйл явдлын vеэр бий болдог энэхvv долгионы хvч нь маш сул байдаг гэж vзэж байгаа юм байна.
6. Exoplanets:  Бараг 1990-ээд оны эхэн vе хvртэл манай нарны аймгийн системд ойрхон орших орчлон ертөнц дэх гаригуудыг л мэддэг байлаа. Одон орон судлаачид тэр vеэс хойш 2010 оны 11-р сарыг хvртэлх хугацаанд 500 гаруй нарны аймгийн гаднах гаригуудыг олж тогтоогоод байгаа ба хоёр дахь дэлхийг хайх ажил одоо ч vргэлжилсээр байгаа юм. Одон орон судлаачид арай илvv сайн технологитой болох юм бол эцсийн бvлэгт манай гаригтай адил ертөнцvvдийг олж илрvvлж чадна гэдэгтээ  итгэлтэй байгаа ажээ.
7. Dark Matter: Эрдэмтэд vvнийг орчлон ертөнц дэх ихээхэн хэмжээний матери бvрдvvлдэг гэж vздэг. Мөн зарим эрдэмтэд dark matter буюу dark energy-ийг сансар огторгуйд тархан байрласан ертөнцийн тэлэлтийн хурдыг тvргэсгэдэг гэж таамаглаж буй энерги гэж ч vздэг ба ертөнцийн нийт массын 75 хувийг dark matter эзэлдэг гэж vздэг юм байна.
index

Санал болгох мэдээ

Египетийн фараон Тутанкамуны дүрийг сэргээжээ

МЭӨ 1332-1323 оны хооронд амьдарч, 19 насалсан Египетийн фараон Тутанкамуны амьдрал, үхэл олон хүний анхаарлыг …