C.Чулуун:Экологийн цагдаагийн албаны дэргэд соёлын хулгайтай тэмцэх нэгж байгуулна

УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойших хуралдаанаар Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Энэ үеэр соёлын өвийн дээрэм, хулгайн асуудлыг гишүүд хөндөв.

Соёлын сайд С.Чулуун “Хамгийн их хулгай, дээрэмд өртсөн салбар бол соёл урлагийн салбар. Зарим хүмүүс түүх соёлын дурсгалыг олоод амралтын газар, байшиндаа тавьчихсан байдаг, зарим нь сумын төвийнхөө довжоо болгочихсон байх жишээний. Энэ бол төрийн өмч. Энэ асуудлыг цэгцлэх тухай заалт нь Соёлын өвийн тухай хуульд бий.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх соёлын өвийн хулгайн асуудлыг онцгой анхаарахыг чиглэлийн байгууллагуудад үүрэг болгосон. Экологийн Цагдаагийн албаны дэргэд соёлын хулгайтай тэмцэх нэгж байгуулахаар ажиллаж байгаа. Дээрээс нь хөдөө орон нутгийнханд соёлын өвийн ач холбогдлыг ойлгуулах хэрэгтэй.

Увс аймгийн Зүүнговь сумын малчин Тооёо гэдэг хүний мэдээллийн дагуу очиход 13 дугаар зууны үеийн цэргийн бүрэн хэрэгслийг олсон. Ийм сайхан сэтгэлтэй хүмүүсийг урамшуулах хэрэгтэй”гэлээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …