“Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг гишүүд дэмжиж эхэлжээ

56МЗХ, Монголын автозамчин залуучуудын холбоо, НЕТГ-ын дэргэдэх “New image” клуб “Унадаг Дугуйтай Улаанбаатар”, төслийг дэмжигч мянга мянган иргэдээ төлөөлөн 2012 онд МЗХ-ны санаачилгаар байгуулагдсан “УИХ дахь залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ийн дэд дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт болон тус бүлгийн гишүүдэд танилцуулж өргөн барьсан.

Тэгвэл эл төслийг УИХ-ын гишүүд уриалгахан дэмжиж эхэлсэн байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн  Ж.Энхбаяр, С.Дэмбэрэл, Д.Дэмбэрэл, А.Бакей, Д.Ганбат, С.Ганбаатар, Ц.Дашдорж Лу.Гантөмөр, А.Тлейхан нар дэмжин өчигдөр гарын үсгээ зуржээ.

Сонирхуулахад, төслийн багийнхан бүх гишүүдэд төслөө биечлэн танилцуулж байгаа нь гэнэ.

index

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …