Тусдаа төсөв батлуулах гэсэн А.Гансүх сайдын цалинг 30 хувьдана

imagesӨнгөрсөн оны төсвийг авилгажсан төсөв байсан учир 2014 оны төсвийг маш нарын нягтлаж батлах хэрэгтэй хэмээн УИХ-ын гишүүд үзэж байгаа билээ.

Гэтэл Зам тээврийн сайд А.Гансүх Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр яамныхаа төсвийг тусад нь батлуулах талаар санал гаргасан тухай мэдээлэл цацагдаж, түүнийг төсөв будилуулах гэж байна гэсэн цуу гарсан билээ.

Тэгвэл энэ талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй уулзах цагаар “Засгийн газар төсвөө төлөвлөж батлуулдаг болохоос нэг яам тусдаа төсөв батлуулна гэж байхгүй. А.Гансүх сайдад хуулийнх нь дагуу хариуцлага тооц гэдэг үүрэг өгч байгаа. Сайдад хуулиараа ямар хариуцлага хүлээлгэдэг, тэр журмаар явна. Цалингийн 30 хувийг хасахаар болсон” гэжээ.

Сонирхуулахад, засгийн газраас алдаа гаргасан сайд нарт цалингийн 30 хувийг хасах, сануулга өгөх болон ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авдаг аж.

index

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …