Адтай хүүхэн П.Ануужин

ах“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөх болсноор олны танил болсон хөтлөгч П.Анужин хэмээх бүсгүй тунчиг адтай, авхаалжтай нэгэн юм.
Тэрээр тус нэвтрүүлгийг хөтлөж эхэлмэгцээ л “Hero”-ын Баатартай нэр холбогдож, “гэр бүл салгасан. Ундрал найзыгаа хуурч, өөрийн нөхөр хоёр охиноо өнчрүүлсэн” муу эмэгтэй хэмээн хэвлэлүүдээр бичүүлэх болсон.
Гэвч энэ бүхэнд хөтлөгч бүсгүй бууж өгөлгүй харин ч улам гялалзаж эхэлсэн бөгөөд Монголын урлаг соёлынхон болоод бизнесмэнүүдийн эхнэрүүдэд зөв хоололтын талаар багшлах болсон гэдэг. Ямартай ч дуучин МУГЖ Сарантуяа хүртэл “Би Анужин багшийн фен” хэмээн хэлсэн байдаг.
Мөн тэрээр улс төрд ханцуй шамлан орж МАН-ын Бага хурлын гишүүнээр ажиллаж эхэлсэн. Тэгвэл тэрээр тун саяхан болж өнгөрсөн Бага хурлаар “Удирдах зөвлөлийн гишүүн”-ээр сонгогдсон байна.
Үүнээс гадна П.Анужин “Монгол фильм” ХХК-ын захиралаар ажилладаг бөгөөд тоотой хэдэн компаний зар сурталчилгаанд тоглох гэрээ байгуулан чамгүй хөлс авдаг гэнэ.
Тиймээс л улс төр, бизнес, телевизийн урлагт амжилттай яваа түүнийг адтай нэгэн гэхээс өөр яах вэ…
index

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …