Өчигдөр НҮБ-ын байгаль орчны хөтөлбөр (Unep) байгууллага хуучин автомашины экспортын талаар дэлхий дахинд хийсэн томоохон судалгааныхаа тайланг танилцуулжээ. Судалгааны онцлох дүгнэлтүүдийг нэгтвэл,
- Хуучин автомашин АНУ, Европ, Японоос буурай хөгжилтэй улс орнуудад худалдаалагдаж байгаа нь агаар бохирдуулах нэг шалтгаан болжээ.
- 2015-аас 2018 оны хооронд өндөр хөгжилтэй орнуудаас нийтдээ 14 сая орчим хуучин автомашин дундаас доош орлоготой орнуудад нийлүүлэгдсэний 80 хувь нь суудлын зориулалттай байжээ. Тэдгээрийн 40 хувь нь Африк тивд экспортлогдсон байна.
- Хуучин автомашины экспортоор тэргүүлэгч нь Европын Холбоо бөгөөд нийтдээ 7.5 сая машиныг голдуу умард болон баруун Африкийн орнуудад гаргажээ.
- Монгол улс нь 2017, 2018 онуудад Япон улсаас хамгийн олон гибрид болон цахилгаан хөдөлгүүртэй хуучин автомашин импортолсон улс болжээ.
- Судалгаанд Монгол улсыг автомашины “насжилтад хязгаар тавьдаггүй”, “агаарын бохирдлын стандартгүй”, импортын автомашиныг зохицуулах “маш сул бодлоготой” гэж тодорхойлсон байна.
- Монгол улсын замын хөдөлгөөнд оролцож буй Toyota Prius загварын автомашинуудын 99 хувь нь Япон улсаас импортолсон хуучин техник байгаа бол Японоос импортолсон нийт автомашинуудын талаас илүү хэсэг нь Toyota Prius байгаа аж.
- Гибрид хөдөлгүүртэй хуучин автомашины импорт 2012-2016 онд гурав дахин өссөнийг Unep-ийн тайланд дурджээ. Ийм өндөр өсөлт гарсны гол шалтгаан нь Монгол улсын засгийн газар хуучин автомашинаас ямар нэг нэмэлт татвар авдаггүйтэй холбоотой гэж тайлбарлажээ.