БНСУ-ын 50 гаруй их, дээд сургуулиуд 200 гаруй мэргэжлээр сургалтын хөтөлбөрөө танилцууллаа

Дөрвөн өдөр үргэлжилж буй уг үзэсгэлэнд өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун, “Солонгост сургууль төгсөгчдийн холбоо” ТББ-ын тэргүүн С.Бат-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс оролцож, залуучуудтай санал солилцлоо.

Arslan.mn

Элчин сайд Ли Ё Хун: “Сүүлийн үед Монгол, Солонгос Улсын хоорондын харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж байна. Хоёр улсын харилцаа цаашид улам өргөжихөд иргэд хоорондын харилцаа хамгийн чухал. Тэр дундаа хоёр улсын залуучууд харилцан суралцах нь чухал хэмээн үзэж оюутан солилцооны ажлыг хийж хэрэгжүүлдэг. Бидний зүгээс цаашид илүү олон оюутныг манай улсад суралцаасай гэж хүсдэг. Манай улсад суралцаж ирсэн оюутнууд хоёр улсын цаашдын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулах боловсон хүчин болон гэдэгт итгэлтэй байна. Манай улсын их дээд сургуулиудын материаллаг бааз болон тав тухай орчинд суралцах боломж нь хангалттай бүрдсэн учраас эндээс очсон залуучууд зөвхөн сургалтын чанартаа л анхаарах бүрэн боломжтой.

БНСУ-ын 50 гаруй их, дээд сургуулиуд оролцож, 200 гаруй мэргэжлээр сургалтын   хөтөлбөрөө танилцууллаа

Arslan.mn

“Солонгост сургууль төгсөгчдийн холбоо” ТББ-ын тэргүүн С.Бат-Эрдэнэ “Солонгост суралцацгаая” боловсролын  үзэсгэлэн маань 10 дугаар сарын 20-23-ны хүртэл онлайнаар амжилттай зохион байгуулагдлаа. Үзэсгэлэнгээр БНСУ-ын төрийн болон хувийн 50 гаруй их, дээд сургуулиуд оролцож, 200 гаруй мэргэжлээр бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалтын хөтөлбөр, танилцуулгууд анх удаа онлайн хэлбэрээр хийгдсэн.

Оюутан, залуус өнөөдөр Солонгос улсад сонирхож буй сургуулийнхаа багш, мэргэжилтнээс шууд холбогдож  зөвлөгөө мэдээлэл авч, олон залуус хамрагдаж, хүссэн мэдээллээ авлаа. Энэ дашрамд бидний ажлыг дэмжин хамтран ажилласан БНСУ-ын Элчин сайдын яам, сургуулиуддаа талархал илэрхийлье. ” гэв.

Arslan.mn

Энэхүү боловсролын үзэсгэлэн нь оюутан залууст БНСУ-ын шилдэг их, дээд сургуулийн элсэлт, хэлний бэлтгэл, тэтгэлэг зэрэг олон талын мэдээлэл солилцох боломжийг олгож, мэргэжлээ зөв сонгоход  туслах ач холбогдолтой юм.

Arslan.mn
Arslan.mn
Arslan.mn
Arslan.mn
Arslan.mn
Arslan.mn
Arslan.mn
Arslan.mn
Arslan.mn
Arslan.mn
Arslan.mn
Arslan.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатар хот болон аймгийн төвийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орохгүй

Хаваржилт хүндэрч буйтай холбогдуулан Засгийн газрын ээлжит хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. …