УИХ дахь Ардчилсан намын бүлэг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонг нэн даруй огцруулахыг шаардав.
Г.Ёндон “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газар /ТӨҮГ/-ын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байхдаа хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг тус компанийн данснаас төлүүлсэн. Гэвч тухайн мөнгийг буцааж төлсөн гэхээс өөр ёс зүйн хариуцлага хүлээлгэсэнгүй. Харин ч хувьдаа ашигласан мөнгөө төсөвт хамааралгүй хэмээн хэвлэлийн хурал хуралдуулж байгаа нь туйлын харамсалтай үйлдэл юм.
“Улсын үйлдвэрийн газрууд байнга алдагдалтай ажилладаг гэх хэрнээ дарга нар нь хувьдаа төрийн мөнгөнөөс ашиглаж байгаа явдал нь ёс зүйгүй хэрэг” гэдгийн бүлгийн дарга Д.Ганбат онцоллоо.