Д. Ганбат: Төсөвт хуучин гишүүд 250, шинэ гишүүд 125 сая төгрөг тавиулсан байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр /2020.11.02/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд ТББ-аар дамжуулан маш их хэмжээний мөнгө авч байна. Энэ асуудалд тайлбар өгөөч? гэсэн сэтгүүлчийн асуултад УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хариуллаа.

Тэрбээр “Хуучин гишүүд 250, шинэ гишүүд төсөвтөө 125 сая төгрөг тавиулсан байдалтай байна. Гишүүд хөдөө орон нутагт ажилладаг. Манай Баянхонгор аймаг гэхэд 20 сумтай. Ган гачигтай үед өшөө ч газраар явах шаардлага гардаг. Тойрогтоо ажиллах зардал гэж үүнд зориулсан мөнгө гэж бодож байна. Миний хувь төрийн бус байгууллагаар халхавчилсан зүйл байхгүй. Зарцуулах ёстой юмыг журмынх нь дагуу зарцуулж, жилийн эцэст тайлангаа тавиад явна”гэсэн тайлбарыг өглөө.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …