Ж.Сүхбаатар: Шүүгч нараас ичээд нэрээ тат, С.Батхүлэг ээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүний эрхийн комиссын гишүүдийг шинээр томилох, мөн Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг томилох асуудлыг хэлэлцлээ.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дахин С.Батхүлэгийн нэрийг нь оруулж ирснийг гишүүд эсэргүүцэв.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Нэр дэвшигчийн тухайд хуулийн болон ёс зүйн шаардлага хангахгүй байна. Би өөрийг нь нэрээ тат гэсэн. Ичихгүй, улайхгүй орж ирээд байх юм. Шүүгч нараас ич л дээ. Би ялгаварлан гадуурхаагүй. Биеэ даасан байр суурьтай хүн биш байна. УИХ-ын босго өндөр байх ёстой. Хэн хэнээ эвгүй байдалд оруулмааргүй байна. Та бол иргэн Батхүлэг биш, Дээд шүүхэд нэр дэвшигч. Тийм л учраас хэлээд байна. Хувь хүнийх нь хувьд хүндэтгэж байна. Байнгын хорооны танхимд хоёр дахь удаагаа ирлээ. Та өөрөө 40-өөд хэрэг дээр нь өмгөөлөгчөөр оролцсон байна. Дахиад ч таны өмнө нь ажиллаж байсан байгууллагын асуудал орж ирнэ. Энэ нь сонирхлын зөрчил үүсгэнэ” гэв.

Санал болгох мэдээ

ИЗНН-ын дэргэд жигүүр байгуулагджээ

Уржигдар буюу 2025 оны 12 дугаар сарын 20 -ны бямба гарагт Корпорайт зочид буудалд Иргэний …