Voo original, A-Artist pictures-ийн бүтээл “30 өдөр, 30 секс” олон ангит эротик драм 11-р сарын 20-ноос эхлэн Voo-ийн хэрэглэгчдэд хүрэх ажээ.
Зохиолч, найруулагч Т.Алтантуяагийн энэхүү бүтээлийн гол дүрд жүжигчин Э.Пүрэвжаргал, Б.Баярмандах, П.Баттөр, С.Хишигжаргал, Б.Анхбаяр нар тогложээ.
Уран бүтээлчид энэхүү бүтээлээрээ хосуудын харилцааны сэдвийг хөндөж дараах асуултуудыг хосуудад тавьж байгаа юм.
- Хайртай гэдэг үгийг та хэзээ, хаана хэнд хэрхэн хэлсэн бэ? Хайртай гэдэг нандин үгийг та сэтгэл хөдлөлөөр ямар нэгэн нөлөөлөлгүйгээр сэтгэл зүрхний гүнээс цор ганц хайртай хүндээ хэлж чадсан болов уу?
- Халуун янаглал, романтик болзоо цөөрч жинхэнэ амьдрал эхлэхэд “Би ийм хүнд хайртай болсон гэж үү” хэмээн өөрөөсөө асууж байсан удаа байгаа л биз дээ?
- Зөрчил үл ойлголцол гүнзгийрэхэд бид салах тухай бодож эхэлдэг. Хайраа хадгалж үлдэхийн төлөө бид хэр их хичээдэг билээ?
Олон ангит драмын товч үйл явдал: Удвал, Оргил хоёр анхны харцаар бие биедээ сэтгэл алдарсан ч Удвалын анхны хайрын эзэн Дөлөө, Оргилын нууц амраг Саруул нараас болж тэдний хайр бүтэлгүйтнэ.Тэд сэтгэл зүйчийн зөвлөгөөг даган “30 өдөр 30 секс” хийж хайрын харилцаагаа аварч үлдэж чадах болов уу?
“30 өдөр, 30 секс” олон ангит драмыг Voo box-ийн хэрэглэгчид болон Voo аппликейшн татаж бүртгүүлэн, Standard HD, Premium HD багцыг идэвхжүүлснээр үзэх боломжтой бөгөөд зөвхөн уг бүтээлээс гадна сонгосон багцад багтах бүх кино, контент, телевизийн сувгуудыг үнэ төлбөргүй үзэж болох юм байна.
Хөл хорионы энэ цагт нүд баясгаж, сэтгэл сэргээсэн, энтертайнментаар гэр бүлийн харилцааны боловсрол олгох контентийг хүлээн авч үзээрэй.