“UBS” телевизийн “Universe Best Songs” тэмцээнд оролцож урлагт анх хөл тавьж байсан нэгэн бол дуучин С.Хишигжаргал юм. Тэмцээний шилдэгт шалгаран үлдэж “Мартагдашгүй намар-2”кинонд дүр бүтээсэн цагаасаа эхлэн олны танил болсон.
Тэрбээр дуулах, жүжиглэхээс гадна телевизийн салбарт мөн хүч үзэн нэвтрүүлэг хөтлөх болсон билээ. Дуучин С.Хишигжаргал 2018 онд анхны бие даасан “Хатан зүрх” тоглолтоо хийснээс хойш олон сайхан уран бүтээлээрээ сонсогчдодоо бэлэг барьсаар байгаа.
Түүний 2020 оны анхны шинэ уран бүтээл болох “Хайрын минь түүх” дууны клип өнгөрсөн тавдугаар сарын 3-ний өдөр сонсогчдын хүртээл болсон. Тэгвэл түүний хоёр дахь уран бүтээл “Намайг эзэмдэх чиний сэтгэл” дууны клип 11-р сарын 10-ний өдрөөс эхлэн цацагдаж эхэллээ.
Сонирхуулахад дуучин С. Хишигжаргал өнөөдрөөс эхлэн Баасан гариг бүр Voo аппликейшнаар гарч эхлэх “30 өдөр 30 секс” олон ангит эротик драмын гол дүрд тогложээ.
Дуучин бүсгүйн дуулсан “Намайг эзэмдэх чиний сэтгэл” дуу “30 өдөр 30 секс” олон ангит эротик драмын оst аж.
Ташрамд дурдахад “Намайг эзэмдэх чиний сэтгэл” дууны үг, аяыг продюсер Б.Ангирмаа зохиосон бөгөөд уг дууг хамгийн анх МУГЖ, дуучин Ж. Алтанцэцэг дуулсан билээ. Үүний дараа продюсер Б.Ангирмаагийн байгуулсан “Киви хамтлаг” шинэчлэн дуулсан түүхтэй.