Баянгол дүүрэг 6453 иргэнийг “Ковид-19”-ийн шинжилгээнд хамруулжээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд Баянгол дүүрэгт “Ковид-19” халдварын сайн дурын шинжилгээнд нийт 397 иргэн хамрагджээ. Тэгвэл түргэвчилсэн оношилгооны гурван цэгт 30 иргэн PCR шинжилгээ өгч, сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

Сайн дурын шинжилгээг ӨЭМТ-ийн 11 цэг, түргэвчилсэн оношилгоог “Эмүжин” төв (8 дугаар хороо, Хөгжил хотхоны урд), 46 сургууль (Монголын Үндэсний телевизийн ард), 20 сургууль (Төмөр зам, Ханбүргэдэй дэлгүүрийн ард) зэрэг байршилд авч байна.

Одоогийн байдлаар Баянгол дүүрэгт “Ковид-19”-ийн шинжилгээнд 6453 иргэнийг хамруулаад байна. Мөн сайн дурын үнэ төлбөргүй шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд харьяаллын дагуу заасан байршлаас үйлчлүүлэх цаг авч, шинжилгээнд хамрагдах бүрэн боломжтой юм.

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …