Захиалгаар согтууруулах ундаа худалдаж байсан зөрчлийг илрүүллээ



Нийслэлийн цагдаагийн удирдах газраас Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг дэвсгэрт иргэн Б нэг шил виски, 0.5 литрийн шар айраг 23 ширхгийг, иргэн О нь архи хоёр шил, 2.5 литрийн шар айраг мөн хоёр ширхгийг, Сонгинохайрхан дүүрэгт оршин суух Г, Б нар цахимаар захиалга авч, дуудлагаар найман шил архи тус тус худалдан борлуулж байсан зөрчлийг илрүүлсэн байна.

Зөрчлийн тухай хуулийн 5.13.2-т, “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заажээ.

Санал болгох мэдээ

Дуучин Э.Оюумаагаас хахууль авсан НШШГГ-ын дарга, шийдвэр гүйцэтгэгч ял сонслоо

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр …