Д.Сумъяабазар: QR код бүхий зөвшөөрөлтэй 17 мянган автомашин хөдөлгөөнд оролцож байна

Д.Сумъяабазар: Би хотын дарга болохгүй | Түмэн

Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдааны үеэр Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар цар тахалтай холбоотой нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Тэрээр “Одоогийн байдлаар QR код бүхий зөвшөөрөлтэй 17006 автомашин замын хөдөлгөөнд оролцож байна” гэв.

Тээврийн хэрэгслийн эрчмийн мэдээлэл:

  • Энгийн өдрүүдэд 450,000-500,000 орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог.
  • Цагийн хязгаарлалтын өдрүүдэд 41,000 хязгаарлалтыг сунгахад 80,000 орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан. 
  • Иргэдийн хөдөлгөөн 70-90 орчим хувь буурсан. 

Хяналт шалгалт:

  • Хяналтыг давхардсан тоогоор 13,163 чиглэлд 35,576 албан хаагч нийтийн хэв журмыг сахиулан, иргэдийн болон авто замын хөдөлгөөний хязгаарлалтад өдөр бүр хяналт тавин ажиллаж байна.

Нийтийн тээврийн үйлчилгээ:

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед тодорхой тогтоосон цагуудад 860 гаруй автобус өдөр бүр үйлчилгээнд явуулж нийт 94 чиглэлд 12,961 тээврийн хэрэгсэл 52,455 удаагийн эргэлтээр 1,181,906 зорчигч тээвэрлэсэн.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …