Канадын Торонто хотод төрж өссөн 37 настай Спенсер Вест хэмээх залуугийн эгэл биш түүхийг танд хүргэж байна.
Спенсер нь төрөлхийн нуруу нугасны өсөлтгүй хүүхэд байсан бөгөөд 3 настайдаа хоёр хөлийнхөө өвдөгнөөс доош хэсгийг тайруулж, харин 5 настайдаа бүсэлхийнээсээ доош хэсгээ тайруулахаас өөр аргагүй болжээ.
Түүний хүнд өвчнөөс нь болж эмч нар түүнийг бүрэн дүүрэн амьдралаар амьдарч чадахгүй, урт наслахгүй гэж хэлж байсан ч Спенсер 26 настайдаа боломжгүй зүйлийг хийж, тэдний буруу байсныг нотлон харуулсан байна.
Тэрээр 26 настайдаа найзуудтайгаа нийлэн Африкийн Килиминжаро уулын оргилд гарсан байна. Долоо хоногийг зарцуулсан аялалын замынхаа 80 хувийг тэрээр өөрийн хоёр гараар туулжээ. Түүний гэрэл зургуудаас Спенсер нь чин сэтгэлээсээ инээж, олон сайхан найзуудаар хүрээлүүлэн, аз жаргалаар бялхан амьдарч байгаа нь харагдана. Хувь заяа түүнийг булангийн сүүдэрт ганцааранг нь орхисон байж болно. Гэвч Спенсер сэтгэлийн тэнхээ, эр зориг, өөдрөг сэтгэл, ялалтад хүрэх тэмүүлэл, амьдрах хүсэл нь гайхамшгийг бүтээж чадна гэдгийг харуулжээ.
Тодруулбал түүнийг эмч нар 18 нас хүрэх үгүй дээр тун их эргэлзэж байсан ч тэрээр 18 нас хүрэх нь битгий хэл өнөөдөр 37 насны төрсөн өдрөө тэмдэглээд амьдарч явна. Түүний энэ их сэтгэлийн хатийг гагцхүү эцэг эх, найз нөхөд нь түүнд өгсөн байна. Түүнийг хүүхэд байхаас нь найзууд нь огт ялгаварлан гадуурхалгүй хамтдаа тоглож, наадан өсөцгөөсөн бөгөөд эцэг эх нь үргэлж хүүгээ онцгой нэгэн хэмээн өөрт нь итгүүлсээр иржээ.