“МАН-ын нээлттэй өдөр” уулзалт мягмар гариг бүрт болно

gМАН шинэ удирдлагууд бүтэц бүрэлдэхүүнээ шинэчилжээ. Тодруулбал, МАН өмнө нь нэг газар, дөрвөн хэлтэс, хоёр албанд хуваарилагдан ажилладаг байсан бол шинэ зохион байгуулалтад шилжин зургаан газарт хуваагдсан байна.

Мөн МАН-ын даргын дэргэд албан бус танхим ажиллах бөгөөд тус танхимд МАН-ын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын дарга, Ерөнхий сайд байсан гишүүд зэрэг 10 хүн ажиллах гэнэ. Үүнээс гадна МАН нь долоо хоног бүрийн мягмар гаригийн 15.00 цагт иргэд, сонгогчдын санал бодлыг сонсох “МАН-ын нээлттэй өдөр” уулзалтыг Тусгаар тогтнолын ордонд  зохион байгуулахаар болсон байна.

Харин намын шинэ газрууд болон дарга нарын тухайд: Намын байгуулалт, Стратеги төлөвлөлтийн газрын даргаар А.Ариунзаяа, Олон нийт, хэвлэл мэдээлэл, технологийн газрын даргаар Н.Дэмбэрэл, Сан хөрөнгийн газрын даргаар Ж.Тамир, Эрх зүй, аюулгүй байдлын газрын даргаар Ш.Раднаасэд, Эдийн засгийн хөгжлийн бодлогын газрын даргаар Д.Даваасүрэн, Нийгмийн бодлогын газрын даргаар С.Чинзориг нарыг томилогджээ.
index

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …