Р.Амаржаргал УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзлаа

imagesАвилгатай төсөв батлаж, улс эх орны эдийн засгийг уналтанд хүргэсэн хариуцлагаа хүлээж гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзана хэмээн мэдэгдэж байсан УИХ-ийн гишүүн Р.Амаржаргал өнөөдөр “УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзах хүсэлт”-ээ УИХ-ын дарга З.Энхболдод тавьсан байна.

Тэрээр үүний өмнө АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнээсээ татгалзах хүсэлтийг намдаа гаргасан ч хүлээж аваагүй билээ.

Эргэн сануулахад, УИХ-аар 2013 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “Монгол Улсын төсөв 1.4 их наяд төгрөгөөр тасарсан нь УИХ-ын буруутай үйл ажиллагаатай холбоотой. Сангийн яам ханатай төсвийг УИХ-д мэдүүлж байсан, гэвч цөөнхгүйгээр 2013 оны төсвийг баталж байсан. Үүний төлөө УИХ-ын дарга хариуцлага хүлээхгүй юм уу, Оюутолгой компаниас 455 тэрбум төгрөг оруулж ирэхгүй бол би огцорно гэж мэдэгдэж байсан сайд одоо хариуцлагаа хүлээхгүй юм уу. Би энэ төсвийг батлахад дэмжээгүй эсрэг кноп дарж байсан. Гэхдээ би хариуцлага хүлээхэд бэлэн, УИХ-ын гишүүнээсээ татгалзахад бэлэн” гэж байсан юм.

index

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …