Сирийн сөрөг хүчин “Женев-2”-т оролцвол Асадыг огцорно гэж найдаж байна

7b62d39b6e9865d8big2011 оноос хойш дотоод дахь дайн самууны хөлд үрэгдэн, ядуурал өлсгөлөнд нирвэгдээд буй Сирийн ард иргэд ирэх 2014 он гэхэд энх тайван байдалд шилжих бололтой. Учир нь “Сирийн хувьсгалт, сөрөг хүчний үндэсний эвсэл” Сирийн асуудлаар Женевт чуулах “Женев-2” олон улсын бага хурлын ажилд оролцоно гэдгээ мэдэгдсэн байна.

Эл шийдвэрийг сөрөг хүчнийхэн Стамбулд болсон бага хурлынхаа үеэр олонхийн саналыг хураан шийдвэрлэсэн бөгөөд үүний хариуд Сирийн бүх нутгуудыг засгийн газрын хүмүүнлэгийн тусламжаар хангах болон улстөрийн хоригдолуудыг суллах, улстөрийн шилжилт хийх “хүсэлт-болзол”-ыг гаргаад байгаа аж.

Мөн сөрөг хүчнийхэн “Женев-2” бага хуралд оролцсоныхоо дараагаар хурлаас гарсан шийдвэр болон зорилгыг өөрийн холбоот бүх л сөрөг хүчний бүлэглэлүүдэд тайлбарлах юм байна. Сирийн хувьсгалт, сөрөг хүчний үндэсний эвслийн удирдагчид “Женев-2″ бага хурлын дараа Башар Асадыг сайн дураараа огцорно гэж найдаж байгаа аж.

index

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …