Хувийн сургуулийн сурагчдад хувьсах зардал олгохгүй гэвэл иргэнээ ялгаварласан хэрэг болно

Шинэ Монгол сургуулийн үүсгэн байгуулагч, Боловсрол судлалын доктор, Ж.Галбадрах багшийн хувийн сургуулийн хувьсах зардлын талаар бичсэн нийтлэлийг хүргэж байна.

Сүүлийн үед олон нийтээр сүлжээгээр хувийн сургуульд төрөөс хувьсах зардал олгох нь зөв, буруу гэсэн мэдээллүүд ар араасаа гарч олон түмнийг талцуулж буй тул хувийн сургууль байгуулсан хүний хувьд үзэл бодлоо хуваалцахыг хүслээ.

Өнөөдөр Монгол улсад 160 гаруй хувийн сургууль (ЕБС) үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд манай улс ардчилал зах зээлд шилжихэд зах зээлийн жам ёсны дагуу хувийн сургуулиуд үүссэн байдаг. 1990 оны эхэн үед манай боловсролын салбар хамгийн түрүүнд хүнд цохилтод өртөж, хүүхдүүд сургуулиас олноор завсардаж, багш нар ажил хаялт хийж, сургуулийн санхүүжилт нь зардлаа дийлэхээ больж, барилга байшин, заал танхим, гадна талбай зориулалтаараа ашиглагдахаа байж, сургалтын хэвийн үйл ажиллагаа ихээхэн алдагдаж эхэлсэн байдаг.Хувийн хэвшлийн сургуулиуд хурдан олох бизнесийн ашгийг биш, урт хугацаанд тогтвортой үргэлжлэх ҮНЭ ЦЭНИЙГ нийгмийн бүх хүрээнд бий болгохын төлөө ажиллаж ирсэн.

Миний бие тухайн үед төрийн өмчийн ЕБС-д ажиллаж тэрхүү бэрхшээлийг нүдээр харж, биеэр мэдэрч байсан нэгэн. Тэр үед харин боловсролд гэрэл гэгээ авчирч, сонголттой болгож, олон улсын түвшинд хүрсэн шинэ жишиг тогтоохыг эрмэлзсэн хувийн сургуулиуд байгуулагдаж эхэлсэн.

Монгол улсад хувийн хэвшлийн сургуулиуд (ЕБС, мэргэжлийн болон их, дээд сургууль) байгуулагдаад даруй 30-аад жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд тэдний нийгэмд бүтээж бий болгосон үнэ цэнэ, үр өгөөжийг зөвхөн эдгээр сургуулиудад сурч, төгссөн хүүхэд залуучууд төдийгүй, тэдний гэр бүл, цаашилбал боловсролын салбар, ажил олгогч нар, нийгэм бүхэлдээ олон талаар хүртэж ирсэн нь маргашгүй үнэн билээ. Улс орны ирээдүй иргэдийн боловсролоос шууд хамаардаг. Харин чанартай боловсрол олгох үүргийг зөвхөн төрийн өмчийн сургууль дангаараа хариуцах нөхцөл боломж манай улсад хараахан бүрдээгүй тул хувийн сургуулиудын оролцоо чухал байна.

Бизнесийн ашиг орлого ихтэй, богино хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөж чаддаг ч улс, нийгэмд, урт хугацаандаа үр өгөөжөө бага өгдөг, эсрэгээрээ тогтвортой хөгжлийг ганхахад хүргэдэг уул уурхай, худалдаа, үйлчилгээний бусад салбарыг бодвол хувийн хэвшлийн сургуулийн үйл ажиллагаа бол асар өндөр хариуцлага, хөрөнгө оруулалт, мэдлэг, сэтгэл, ёс суртахуун шаарддаг. НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫГ гол зорилго болгодгоороо онцлогтой. Өөрөөр хэлбэл хувийн хэвшлийн сургуулиуд хурдан олох бизнесийн ашгийг биш, урт хугацаанд тогтвортой үргэлжлэх ҮНЭ ЦЭНИЙГ нийгмийн бүх хүрээнд бий болгохын төлөө ажиллаж ирсэн гэж хэлж болно.

ХУВИЙН СУРГУУЛИЙН 80 ГАРУЙ  ХУВЬ 5 САЯАС ДООШ ТӨЛБӨРТЭЙ

Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжихэд юуны түрүүнд үндсэн хуулиа баталж, тэр үндсэн хуулийнхаа үзэл санаанд тулгуурлан нийгмийн бүхий л харилцааг зохицуулж ирсэн байдаг. Үндсэн хуулийн 16-р зуйлд “Монгол улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: …7) сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгоно. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно” хэмээн заасан байдаг.“Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгоно” гэдгийг ЕБС-д сурч байгаа хүүхдэд шаардлагатай зардлыг төр бүрэн хариуцаж, үнэ төлбөргүй сургах үүрэг хүлээнэ хэмээн тунхагласан гэж ойлгож болно. 

Энд хуульчилсан “Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгоно” гэдгийг ЕБС-д сурч байгаа хүүхдэд шаардлагатай зардлыг төр бүрэн хариуцаж, үнэ төлбөргүй сургах үүрэг хүлээнэ хэмээн тунхагласан гэж ойлгож болно. Ингэснээр Монголын төр боловсролыг дээдэлж, тэргүүлэх салбар болгоно гэсэн үзэл баримтлал, зорилтоо хэрэгжүүлэх боломжтой болсон юм. Төрөөс ерөнхий боловсрол эзэмшихээр сурч байгаа бүх хүүхдийн тоогоор хувьсах зардлыг олгохоор болж, 6-18 насны бүх хүүхдийн тоогоор улсын төсөвт тусгадаг болсон.

Ийм учраас монгол улсын иргэн бүр ерөнхий боловсрол олж авахдаа, төрийн сургуульд сурч байна уу, хувийн сургуульд уу, тусгай сургуульд сурч байна уу гэдгээс үл хамааран үндсэн хуулийн дагуу зардлаа төрөөс даалгах, тэр зардал нь хувь хүнд бус суралцаж буй сургуульд нь санхүүжилт хэлбэрээр очих болсон юм. Харин хувийн сургуульд сурч байгаа хүүхдэд хувьсах зардал олгохгүй гэвэл иргэнээ ялгаварласан хэрэг болно.

Мөн ТӨРӨӨС БОЛОВСРОЛЫН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО /2014-2024 он/-д, “3.8.Боловсролын байгууллагад өмчийн хэлбэр харгалзахгүй адил тэгш шаардлага тавьж, хууль тогтоомжийн хүрээнд дэмжлэг үзүүлнэ” гэж тусгагдсан байдагчлан хувийн өмчийн сургууль ч улсаас тогтоосон шаардлага, нөхцөлийг баримтлан өөр өөрийн онцлог бүхий сургалтын үйл ажиллагаа явуулах боломжтой болсон. Хувийн сургуулийн зардлын 70%-г багш ажилчдын цалин буюу боловсон хүчний зардал эзэлдэг. Үлдсэн нь судалгаа, шинэ арга зүйг нэвтрүүлэх болон урсгал зардал, засвар үйлчилгээнд зориулагддаг. Үндсэндээ ашиг олох нь гол бус нийгэмд бүтээх үнэ цэнийг гол болгож үйл ажиллагаа явуулдаг.Улсын төсөв иргэдийн татвараас бүрддэг бөгөөд хувийн сургуульд хүүхдээ сургадаг эцэг эхчүүд татвар төлөгчдийг манлайлдаг гэж хэлэхэд нэг их хол зөрөхгүй байх.

Үндсэн хуулийн 14-ийн 2-д: “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” хэмээн бас хуульчилсан байдаг. Хэрэв иргэн хүн сонголтоо хийж, хувийн сургуульд хүүхдээ сургаж буй тохиолдолд түүний хүүхдэд зориулсан хувьсах зардлыг төр санхүүжүүлэх боломжгүй гэвэл үндсэн хуулиа зөрчиж буй хэрэг.

Улсын төсөв иргэдийн татвараас бүрддэг бөгөөд хувийн сургуульд хүүхдээ сургадаг эцэг эхчүүд татвар төлөгчдийг манлайлдаг гэж хэлэхэд нэг их хол зөрөхгүй байх. Өөрсдийн хөдөлмөрөөр олсон орлогоосоо их хэмжээний татвар төлсөн атлаа өөрийнхөө хүүхдийн сурдаг хувийн сургуульд олгох санхүүжилтийг хэдэн поп улс төрчдийн гүтгэлгээр зогсоолгоно гэдэг байж боломгүй. Хэрэв энэхүү хувьсах зардал төрөөс олгогдохгүй болбол төдий хэмжээгээр төлбөр нэмэгдэж, иргэдэд дарамт болж очих магадлалтай. Энэ мөнгийг боловсролын төсвөөс хэмнэж хаслаа гэхэд халамжийн нэртэй хаа нэг газар хувиарлагдахаас биш боловсролд эргэж зарцуулагддаггүй бид сайн мэднэ.

Иймд хувийн сургуульд хүүхдээ сургаж байгаа иргэдийн эрх ашиг л хөндөгдөнө гэсэн үг. Эцэг эхчүүд өнөөдөр мөнгөтэйдөө биш төрийн өмчийн сургуулийн чанарт бүрэн итгэж чадахгүй байгаадаа хувийн сургуулийг бараадаж байгаа гэх хандлага ажиглагдаж байна.Монголд 60 сая төлбөртэй нэг л сургууль бий. Тэр нь дэлхийн аль ч улсад салбар нь байдаг Олон Улсын сургууль (International School of UB) бөгөөд тухайн улсад ажиллаж амьдарч байгаа элчин сайдын яамдын ажилтнууд болон бусад гадаад иргэдийн хүүхэд суралцдаг сургууль юм.

Сургуулийг талцуулах нь үндсэн хууль, нийтийн ерөнхий боловсролын тухай зарчмаа ойлгодог их хурлын гишүүн хүнээс хэзээ ч ярих ёсгүй сэдэв бөгөөд зөвхөн Монголд төдийгүй капиталист улс оронд нийтийн ерөнхий боловсролыг дан ганц төрийн сургууль үүрдэг жишиг хаана ч байхгүй. Хувийн сургууль бол ямагт нийтийн ерөнхий боловсролын ачааг үүрэлцэж байдаг, шинэ арга технологийг хамгийн хурдан боловсролд нэвтрүүлдэг онцлогтой.

Ер нь хувьсах зардал гэж ямар хэмжээний мөнгө юм бэ? Орон нутаг, нийслэлээс хамаарч нэг хүүхдэд оногдох тариф өөр өөр байдаг. Нэг хичээлийн жилд нийслэлд бага ангийн 1 сурагчид 288.900 төг, дунд ангид 409.300 төг, ахлах ангид 429.800 төг байдаг бол орон нутагт бага ангид 316.400 төг, дунд ангид 450.800 төг, ахлах ангид 459.300 төг байдаг. Хүүхдийн тоогоор үржүүлж сургуульд олгодог тул хувьсах зардал бол яалтчгүй хувь хүүхдийн боловсролыг төрөөс дэмжиж байгаа мөнгө юм. Улсын хэмжээний нийт 165 хувийн сургуульд өнгөрсөн жил 17.5 тэрбум төгрөг санхүүжүүлсэн ба энэ жил төсвийн тодотголоор багасгаж, 12.2 тэрбум болгон буруулжээ. Эндээс харвал, нэг сургуульд хэдэн тэрбумаар олгодоггүй нь ойлгомжтой.

Сүүлийн үед зарим улс төрчид, төрийн түшээд, төрийн бус байгууллагынхан ямар ч судалгаагүйгээр ул үндэсгүй гүтгэлэг хийж байгааг хараад суух тэвчээр барагдлаа. 60 саяын төлбөртэй, 120 саяын төлбөртэй хувийн сургуулиуд төрөөс тэрбумаар санхүүжилт авч байна гээд бичихээр ямар ч хүн цочирдоно шүү дээ. Уг нь сургуулиудын төлбөрийн жагсаалтыг яамнаас авахад л тийм биш нь ойлгогдох учиртай. Монголд 60 сая төлбөртэй нэг л сургууль бий. Тэр нь дэлхийн аль ч улсад салбар нь байдаг Олон Улсын сургууль (International School of UB) бөгөөд тухайн улсад ажиллаж амьдарч байгаа элчин сайдын яамдын ажилтнууд болон бусад гадаад иргэдийн хүүхэд суралцдаг сургууль юм. Энд цөөн тооны монгол хүүхэд сурдаг ба манай яамнаас хувьсах зардал огт авдаггүй сургууль шүү дээ.Анх намайг сургууль байгуулж явахад учир мэддэг хүмүүс хэлдэг байсан. Хувийн сургууль байгуулж байгаа та нар бол БААТРУУД шүү гэж. Их урам авч зүтгэдэг байж дээ. Одоо Баатараа больё гэхэд ад үзэгдмээргүй байна.

Харин монгол хүмүүс өөрсдөө хөрөнгө оруулалт хийж байгуулсан сургуулийн дотор 60 сая төгрөгийн төлбөртэй нь байхгүй. Өнөөдөр 10 саяас дээш төлбөртэй 10 хувийн сургууль бий. Гарын хуруунд багтах тул хүмүүс сайн мэдэж байгаа. Гадаадад очиж суралцах байсан хүүхдүүдэд эх орондоо сурах боломж олгож, гадагш урсах валютыг зогсоож, сургуулийн барилга байгууламж барихаас эхлээд олон улсын хөтөлбөрийн эрх авах, гадаад багш нар авчрах зэргээр маш их хөрөнгө зардал гарган сургууль байгуулсан хүмүүсийг юунд чичлэнэ вэ? Мөн 5 саяас 10 саяын төлбөртэй ердөө 18 сургууль байгаа.

Боловсролд хөрөнгө оруулсан энэ хүмүүс уул уурхайд хөрөнгө оруулж болох байсан, орон сууцны хороолол бариад түргэн ашиг олж болох байсан. Харин тэд тэгээгүй ээ. 5 саяас доош төлбөртэй нь нийт сургуулийн 80 гаруй хувийг эзэлж байгаа. Мэдээлэлд ойр, мэдсээр байж олон түмний дотор санаатайгаар хувийн сургуулийн нэр хүндийг гутаах гүтгэлэг хийж байгааг юу гэж ойлгох вэ?

Хувьсах зардлын тухай ойлголт та бүхэн авсан байх. Ардын хүүхдийн төлөө сургууль байгуулж, барилга барихаас эхлээд түрээс төлж хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа, өмнө нь багш голдуу хийж байсан хэдэн үүсгэн байгуулагчдаа өмөөрч үүнийг бичиж байна. Би саяхан нэгэн ярилцлага өгсөн юм. “Хэрэв хувьсах зардлыг хасвал олон хувийн сургууль үүдээ барих байх” гэж хэлсний төлөө олон хүнд тун ч муугаар дуудуулах шиг боллоо.

Олон хүн ч гэж дээ, зарим нэг улс төрчийн хөлсний бичээч нар их дайрсан. Угтаа бол хувийн сургууль бүр их бага хэмжээгээр хүндээ хөрөнгө оруулж байгаа сошиал бизнесс шүү дээ. Нөгөө монгол хүний хөгжил улсын хөгжлийн гарц гэдгийг жинхэнэ гардан хийж байгаа хүмүүс. Анх намайг сургууль байгуулж явахад учир мэддэг хүмүүс хэлдэг байсан. Хувийн сургууль байгуулж байгаа та нар бол БААТРУУД шүү гэж. Их урам авч зүтгэдэг байж дээ. Одоо Баатараа больё гэхэд ад үзэгдмээргүй байна.

Энэ цаг үед орон даяар боловсролын хуулийн хэлэлцүүлэг ид явагдаж байна. Ажлын хэсэг дээр нэгэн төрийн бус байгууллагын төлөөлөл, “монгол улс хувийн сургуульгүй болох ёстой, үүнийг хуульд тусгах ёстой” гэсэн санал гаргахыг сонсоод үнэхээр цочирдсон шүү. Бид одоо хаашаа явж байна даа?

Боловсролд оруулж буй хөрөнгө оруулалт бүрийг бодитоор дэмжиж, монгол улсын ирээдүйг нуруундаа үүрч явах хүүхэд залуусаа бодлогоор дэмжицгээе.

Үргэлжлэл бий.

Шинэ Монгол сургуулийн үүсгэн байгуулагч, Боловсрол судлалын доктор, Ж.Галбадрах

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …