Голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэх явцад халдвар авсан төрийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өчигдөр /2020.12.30/ Коронавируст халдвар /ковид19/-ын  цар тахлын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэх явцад халдвар авсан төрийн албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Цар тахлын халдварын өндөр эрсдэлтэй нөхцөл бүхий орчин болох хилийн боомт, шалган нэвтрүүлэх товчоо, төмөр замын өртөө, нисэх буудлын хяналтын цэгүүд, иргэдийг тусгаарлах байр, эмнэлэг, нийтийн хэв журам сахиулах, эргүүл хяналтын чиглэлээр төрийн холбогдох байгууллагын нийт 15.000 гаруй ажилтан, алба хаагч халдварын голомтот бүсэд үүрэг гүйцэтгэж байна. Эдгээрээс   148 ажилтан, алба хаагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа, 41 эмч, эмнэлгийн ажилтан халдвар авчээ. 

Иймд цар тахалтай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд халдварын голомтот бүсэд албан үүргээ гүйцэтгэх явцдаа Ковид-19 халдвар авсан эмч, эмнэлгийн ажилчид, төрийн холбогдох байгууллагын алба хаагчдад нэг удаагийн мөнгөн тэтгэмж өгөх эрх зүйн орчинг бүрдүүлэх, эрүүл мэндээрээ хохирсон төрийн албан хаагчдад бодитой дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа онцоллоо. 


Уг шаардлага, үндэслэлийн дагуу коронавируст халдвар /ковид19/ цар тахалтай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд халдварын голомтот бүсэд албан үүргээ гүйцэтгэх явцдаа халдвар авсан эмч, эмнэлгийн ажилчид, төрийн холбогдох байгууллагын алба хаагчдад буюу төрийн албан хаагчдад нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …