Ц.Оюунгэрэл Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдэв

УИХ-ын гишүүн асан, АН-ын ҮБХ-ны гишүүн Ц.Оюунгэрэл өнөөдөр /2021.01.02/ ирэх зургадугаар сард зохиогдох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэв. Тэрбээр Ардчилсан намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө албан ёсоор мэдэгдэж байна хэмээн мэдэгдэл гаргав.

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл “Ирэх зургаан жилд КОВИД-ын дараа тулгарах олон асуудлаар бодлогын шийдэлд гар бие оролцох, дэлхийн дулаарал зэрэг глобаль асуудлаас Монголчуудад учрах эрсдэлийг багасгахад хувь нэмэр оруулах зорилгоор Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшихийн төлөө өрсөлдөхөөр би шийдлээ” гэлээ.

Санал болгох мэдээ

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.06.12)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийн явуулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах …