Шилдэг онигоонууд

Making a point emoticonЭэж хүүгээрээ тоо бодуулж байна.
-Чамд 6 алим байна гэж бодъё. Талыг нь чи ахдаа өгчихвөл чи хэдэн алимтай үлдэх вэ?
-Тав хагас.

Хоёр шинэ орос:

-Би өчигдөр жинхэнэ Өвлийн өвгөнтэй таарлаа.
-Жинхэнэ Өвлийн өвгөн гэж байдаггүй юм аа.
-Байна аа байна.
-Чи яаж мэдсэн юм?
-Би түүнээс, Цасан охиныг чинь нэг шөнө хэрэглэвэл ямар үнэтэй вэ гэж асуусан чинь, 10 доллар гэсэн. Тэгэхээр хүүхний ханш мэддэггүй, ойд амьдардаг нь үнэн байгаа биз?

Компаний захирал онигоо ярина. Нэгээс бусад нь чанга чанга инээнэ. Түүнээс асуув:
-Чи яагаад даргын ярьж байгаа онигоонд инээхгүй байгаа юм?
-Би өнөөдөр халагдах өргөдлөө өгчихсөн юм чинь…

Тарган туранхай хоёр Гишүүн таарав. Тарган нь:
-Чамайг харахаар л Монгол орон өлсгөлөнд автчихсан юм шиг харагдах юм…Туранхай нь:
-Чи хамаг юмыг нь идээд байгаа юм чинь аргагүй ш дээ…

Захирал шинэ нарийн бичгийн даргаа, шүлсээ залгин ширтэнэ… Боловсон хүчний дарга нь захирлынхаа чихэнд шивнэнэ:
-4 хүүхэдтэй шүү дээ. Захирал:
-Юу, ийм залуухан сайхан хүүхэн 4 хүүхэдтэй гэж үү?
-Үгүй ээ, та чинь 4 хүүхэдтэй шүү дээ…

Санал болгох мэдээ

Мөнгөн шөнийн инээмсэглэл -2017 /хошин видео/

Ugluu.mn