Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Оффшорын асуудлаар” өнөөдөр орой 19:35 цагаас МҮОНТ-д ярилцлага өгөхөөр болжээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьсан.
Гэвч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Төрийн санд оффшор бүсээс ямар ч мөнгө орж ирээгүй. Оффшороос мөнгө оруулж ирвэл улсын орлого эсвэл тухайн иргэний мөнгө эсэхийг шүүх эцэслэн тогтоох ёстой. Хүний хөрөнгийн өмчлөлийг зөвхөн шүүх л өөрчилнө. Хувь хүний хөрөнгө, мөнгийг төрд хураан авах, дайчлах хураах нь хуулиар маш хязгаарлагдмал. Монгол Улс хуульгүй, дүрэмгүй улс болчихсон уу. Диктатортай болчихсон уу” хэмээн цахим хуудастаа бичсэн юм.