26-33 насны залуус сэтгэцэд нөлөөт бодис хадгалж, хэрэглэж байжээ

Багануур дүүрэгт оршин суух хаягтай, 26-33 настай С болон Б нар нь гэртээ сэтгэцэд нөлөөт канабисын төрлийн ургамлыг хэрэглэж, хадгалсан байсан нь илэрчээ.

Тодруулбал, Нэгдүгээр сарын 9-ний өдөр Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж, хадгалж байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Тус дуудлага мэдээллийн дагуу шалгалт хийхэд тус дүүргийн … тоотод суух 33 настай эрэгтэй С, 33 настай эмэгтэй Б, 26 настай эмэгтэй Х нар сэтгэцэд нөлөөт канабис өвсний төрлийн ургамлыг хэрэглэж байсан нь тогтоогджээ. Эд мөрийн баримтаар канабис 20 гр ургамлыг хураан авсан байна

Энэ төрлийн хэрэгт холбогдсон этгээдийг Эрүүгийн хуульд зааснаар хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг байна.

Санал болгох мэдээ

БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатар байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн нэр бүхий   7 компанид давуу байдал олгосон уу?

Б.Батбаатарыг БОУАӨ-ийн сайдаар очсоноос хойш энэ яам иргэд, ААН-д хүргэдэг төрийн үйлчилгээ удааширч, зогсонги байдалд …