Их Британий хатан хаан II Елизаветагийн 60 жилийн засаглал

images (6) Өчигдөр буюу зур­гаадугаар сарын 2-нд Их Британи улс II Елизаветагийн хаан ширээнд заларсны 60 жилийн ойг
сүр дуулиантайхан тэмдэглэлээ. Энэ өдөр тус улсад ёслолын томоохон үйл ажиллагаа болсон байна.

Харин энэ сарын 4-нд Вестминстерийн сүмд албан ёсны үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үйл ажиллагаанд хатан хаанаас гадна түүний нөхөр, Эдинбургийн герцог Филип, хатан хааны гэр бүлийн гишүүд, мянга орчим зочин гийчин оролцох аж.

Түүнчлэн долоодугаар сарын 11-14-нд Букингемийн ордны цэцэрлэгийг хүссэн хүн бүрт нээлттэй байлгах юм. Үүнд Нэгдсэн Вант улсын техник, үйлдвэрлэлийн ши­нэч­­лэлийн үзэсгэлэн бо­лох гэнэ.
Британийн шуудангийн алба энэхүү баярт үйл явдалтай холбогдуулан хатан хааны хөрөг бүхий зургаан марк гаргажээ. Эдгээр марк нь хатан хааны албан ёсны хөргүүдийг он жилтэйгээр цуглуулсан хүмүүсийг баяр­луулах нь дамжиггүй.

II Елизаветаг хаан ширээнд байх үед Их Британи улс асар их өөрчлөгдөж, эзэнт улсаас дэлхийн томоохон гүрний статустай Европын холбооны нэгэн орон болжээ. II Елизавета тохиолдлоор хаан ширээ залгамжилсан гэхэд болно. Түүний авга ах, VIII Эдуард хаан аав VI Георгийнхоо заавраар хаан ширээгээ хүлээлгэн өгсөн. Учир нь тэрбээр хайртай бүсгүй, Америкийн иргэн Уоллис Симпсонтойгоо гэр­лэх хүслээсээ болж хаан ширээнээсээ буусан түүхтэй. Харин Уоллис Симпсоны хувьд өмнө нь хүнтэй гэрлээд салсан байсан тул хатан болж чадаагүй юм.

Ингээд эрхэмсэг хатан хаан 1953 оны зургаадугаар сарын 2-нд хаан ширээнээ заларчээ. Ёслолын ажиллагаа images (5) Вестминстерийн сүмд найман мянган зочин гийчний дунд болсон аж. Елизавета 1952 оны хоёрдугаар сарын 6-нд таалал төгссөн эцгийнхээ оронд гарч ирсэн. Тэрбээр анх хаан ширээ залгамжлан авах үед 32 орны тэргүүн байсан. Харин одоо энэ тоо 16 болж буурчээ. Яагаад гэвэл хамтын нөхөрлөлийн олон орон өнгөрсөн 60 жилийн хугацаанд Бүгд найрамдах улс болон тусгаар тогтнолоо зарлажээ. Үүнээс гадна түүнийг хаан ширээнд суух хугацаанд Британид 12 Ерөнхий сайд солигдсон байдаг.

Өнөөдөр эрхэмсэг хатан хаан Британийн хаад дотроо хамгийн ахмадын тоонд зүй ёсоор орно. Тэрбээр Их Британийг 63 жилийн турш удирдсан Виктория хатан хааны амжилтыг эвдэхийн тулд дор хаяж 2015 оны есдүгээр сар хүртэл хаан ширээнээ суух хэрэгтэй. Харин өдгөө амьд сэрүүн байгаа дэлхийн хаад дотроос Таиландын хаан Пумипон Адульядет 65 жил хаан ширээнд сууснаараа II Елизаветаг гүйцнэ.

Санал асуулгаас үзвэл хатан хааны нэр хүнд энэ жил тус улсад сүүлийн 10 жилд байгаагүйгээр их өсчээ. Өдгөө тус улсын нийт хүн амын 80 орчим хувь нь төрийн энэ институцийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Харин Британийн хатан хааны гэр бүлийн хувьд 1990-ээд онд үүссэн хүүхдүүдийнх нь гэр бүлийн асуудлыг даван туулж чаджээ.

Тухайн үед сонин хэвлэлүүдэд Британи улсыг II Елизавета хатан хаан удирдсанаас хойш Бүгд найрамдах улс болчихсон юм биш биз гэж хардаж, түүгээр хаанчлал дуусна гэж таамаглаж байв. Гэвч сүүлийн жилүүдэд хаант засаглалын нэр хүнд хатан хааны ачаар дахин сэргэсэн юм.

Эх сурвалж:

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …