УИХ дахь эмэгтэй гишүүд Шадар сайдад шаардлага хүргүүллээ

Нийслэлийн Өргөө Амаржих газарт амаржсан эх ковид-19-ийн халдвар авсан болох нь баталгаажиж, өчигдөр эх нярай хоёрыг Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү тусгаарлах үйл ажиллагааг зохион байгуулсан.

Тусгаарлах үйл ажиллагааг зохион байгуулахдаа амаржсан эхийг гэрийн халаад, углааштай нь гадагш гаргаж түргэний машинд суулгаж авч явсан үйлдэл олны шүүмжлэлийг хүлээгээд байна.

Тэгвэл өнөөдөр Шадар сайд, Эрүүл мэндийн сайдад УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс шаардлага хүргүүлжээ.

УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгээс дараах шаардлагыг хүргүүлж байна

Үүнд:

-Хууль тогтоомж, журам зааврыг зөрчсөн этгээдэд яаралтай хариуцлага тооцох

-Эх, нярайд эрүүл мэндийн иж бүрэн шинжилгээ хийж, эрүүл мэндэд учрах эрсдлээс урьдчилан сэргийлэх

-Эрүүл мэндийн байгууллагуудын коронавирусийн халдварын үед ажиллах дүрэм, зааврын нөхцөл , хэрэгжилтийг шалгахыг шаардлаа.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …