Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассоциацийн Фейсбүүк дэх Paparazzi+traffic групп нээгдээд нэг жилийн хугацааг үдэж байна. Энэ хугацаанд тус групп 16039 гишүүнтэй болжээ.
Эдгээр гишүүд бүгд л замын хөдөлгөөний аюулгүй байдал, зөрчилгүй тайван байдлын төлөө зүрх сэтгэлээ гаргаж, албан бус замын цагдаагийн үүргийг гүйцэтгэж ирсэн болов уу гэж боддог. Гэвч сүүлийн нэг сар хагасын хугацаанд группын гишүүдийн илрүүлсэн баримт нотолгоотой зөрчилд Замын цагдаагийн газраас ямар ч хариуцлага тооцож, арга хэмжээ авагдсангүй талаар группын нэг админ мэдэгдлээ.
Хэрвээ цаашид энэ хэвээр үргэлжилбэл нийгэмд цочроо өгсөн, замын хөдөлгөөний зөрчлийг багасгахад ихээхэн тус дэм болсон 16 мянган папарацичдын хөдөлмөр үнэгүйдэж, зам дээрх зөрчлийн тоо буцаад л нэмэгдэх нь. Уг нь ажил ихтэй Замын цагдаа нарт эдгээр гишүүдийн баримтжуулсан зураг мэдээлэл “бэлэн хоол” л баймаар. Гэвч арга хэмжээ авч байгаа, ажлаа хийж байгаа Замын цагдаа харагдахаа байлаа. Яах вэ?