2014 онд төрөөс баримтлах “Мөнгөний бодлого”-ын талаар хэлэлцэнэ

чуулганУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 09:00 цагт эхэлжээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

– 2014 оны Төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлэг

– 2014 оны Төсвийн тухай хуулийн төслийн хүрээнд Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай,

– Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүд,

– Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

– “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,

– Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

Харин үдээс хойшхи хуралдаан 15:00 цагаас үргэлжлэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын 2014 оны төсвийн тухай төслийг дагалдан өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх асуудал үргэлжилнэ/; Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ/-ийг тус тус хэлэлцэх юм байна.

Мөн өнөөдөр 13:00 цагаас Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/; Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэх ажээ.

index

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …