Монгол Улсын Шадар сайдад нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан гэж хэн вэ?

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын танхимаа бүрдүүлэхээр сайд нарын нэрийг МАН-ын Удирдах зөвлөлөөр оруулж хэлэлцүүлж байгаа юм.

Тэгвэл түүний оруулсан сайд нарын дунд Шадар сайдаар ажиллахаар болсон УИХ-ын гишүүн С.Амарсайханы намтарыг та бүхэндээ хүргэе.

Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.

1981-1991 онд Налайх дүүрэгт Эрдмийн-Оргил цогцолбор сургууль дүүргэж, АНУ-ын Калифорни Мужийн Пресно хотын институтийг 1996 онд, Соут Вест их сургуулийг 2000 онд тус тус төгссөн.

Хууль, эрх зүйн Магистр зэрэгтэй.

Гадаад хэлний мэдлэг: Англи, Хятад, Орос

Ажлын туршлага:

• 1992-1994 онд Монгол Улсын Шинжлэх ухаан, мэдээлэл технологийн төвийн ажилтан

• 2000-2004 онд БНХАУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд Консулын ажилтан, Атташе

• 2004-2007 онд Американ трейд & девелопмент компанид гадаад худалдааны менежер

• 2007-2016 онд Оюуны-Ундраа группийн Ерөнхийлөгч, ТУЗ-ын дарга

• 2012-2016 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч

• 2016–2020 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч

• 2016-2017 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Төсөв, санхүү, эдийн засгийн хорооны дарга

• 2017-2019 оноос Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга

• 2019-2020 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга

• 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн дэд дарга

Нийгэм, эдийн засгийн бусад салбарын туршлага:

• Монголын эдийн засгийн форум, Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөл, Үндэсний стратегийн хүрээлэнг санаачлан үүсгэн байгуулагч гишүүн, ТУЗ-ын гишүүн.

• 2007-2011 онд Монголын гүйцэтгэх захирлуудын (CEO) Клубийн Дэд Ерөнхийлөгч, Ерөнхийлөгч

• 2016 оноос “Азийн Хүлэг” бодлогын судалгааны хүрээлэнгийн Дэд Ерөнхийлөгч зэрэг эдийн засаг, бизнесийн салбарын сонгуульт ажлыг хашиж ирсэн.

• Монголын Таеквондогийн мастеруудын холбооны Ерөнхийлөгч /Хар бүс, 4 дантай/

С.Амарсайхан нь төр, дипломат алба, хувийн хэвшлийн салбарт ажиллахын зэрэгцээ Монгол Ардын Намын Бага хурлын гишүүн, Нийслэлийн Монгол Ардын Намын Хорооны гишүүн зэрэг сонгуульт ажлыг эрхэлдэг.

Санал болгох мэдээ

ТБХ: Төсвийн хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгүүдийг байгуулав

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий хоёр ажлын …